6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ
ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Худалдан авч буй орон сууц нь ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан байх;
- Нийтийн зориулалттай орон сууц нь 80 м.кв-аас ихгүй талбайтай байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах;
- Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх;
- Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.
ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр болон шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
- Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх;
- Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн эсвэл санхүүжүүлэх чадвартай байх;
- Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (идэвхтэй зээлийн сарын төлбөрүүд орно);
- Бизнес болон цалингийн тогтмол орлоготой байх;
- Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
- Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх;
- Амь нас, эд хөрөнгийн даатгал хийгдсэн байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Зээл шинээр олгоход шаардлагатай бичиг баримтын жагсаалт:
- Зээл хүсэгчийн сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг;
- Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Одоо оршин суугаа хороо, багийн засаг даргын тодорхойлолт /ТҮЦ машинаас авсан байж болно/;
- Гэрлэлтийн баталгаа эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
- Орлого, зарлага тодорхойлох баримтууд;
- Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт;
- Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
- Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Худалдан авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/;
- Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эх хувь;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

Comments
Post a Comment