Септик бохирын систем Тав тухтай амьдрал хүн бүхний хүсэл. Энэ хүслийг apartment буюу орон сууц хангаж чадна. Гэхдээ өндөр үнэ, хүүтэй гэхчилэн асуудал бидний санааг зовоож байна. Үүнээс өөрөөр шийдэх боломж байна. Энэ бол иргэд хашаа байшин халаалт, бохир, халуун усаа бүрэн шийдсэн амины тохилог орон сууц болгох юм. Заавал төвийн шугам дагуух газарт биш хаана боловсон ариун цэврийн өрөөтэй байх боломж байна. Өөрөөр хэлбэл та бие даасан бохирын системийг хашаандаа шийдэж болж байна. Бохирын бие даасан шийдэл болох септик систем нь Бохир усыг 3 үе шаттайгаар цэвэрлэн 50 – 60 хувь цэвэрлэгдсэн усыг хөрсөнд шингээдэг. Хоногт 1м 3 – 10м 3 бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Энэ системийг 10 – 12 сая шахам төгрөгөөр сууриулдаг ч хоёр айл дундаа нэг септик системийг суурлиулах боломжтой. Ажиллах зарчмын тухайд гурван үе шаттай. Эхнийх нь механик цэвэрлэгээ буюу гэрээс гарсан бохир септик танкинд орж хүнд элемент нь лаг бол...
Posts
Showing posts from November, 2020
- Get link
- X
- Other Apps
“ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДОТОРХ СУУЦНЫ ТАЛБАЙ ТООЦОХ АРГАЧЛАЛ” MNS 6058:2009 Сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалтаар нийтийн зориулалттай орон сууцны барилгууд олноор баригдаж, худалдан борлуулах орон сууцны талбайн хэмжээг өөр өөрөөр тогтоож байгаагаас иргэн, аж ахуйн нэгжийн хооронд үл ойлголцох байдал үүсэх болсон. “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” стандартыг боловсруулж, ҮСХ-ны Стандартчилал, хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан байдаг. Хэрэглэх хүрээ: “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058 : 2009-ыг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж, орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тодорхойлоход энэхүү стандартыг хэрэглэж байна. Нэр томъёо: Сууцны зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсэг (зочны, унтлагын, хүүхдийн, ажлын г.м.)-ийн талбай хамаарна. Сууцны бус зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг (гал тогооны, хооллох өрөө...
6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ
- Get link
- X
- Other Apps
6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Худалдан авч буй орон сууц нь ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан байх; Нийтийн зориулалттай орон сууц нь 80 м.кв-аас ихгүй талбайтай байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах; Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх; Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх. ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай; Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр болон шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх; Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх; Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн эсвэл санхүүжүүлэх чадвартай байх; Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (идэвхтэй зээлийн сарын төлбөрүүд орно); Бизнес болон цалингийн тогтмол орлоготой байх; Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жи...