Орон сууц Худалдан авагчид зориулсан зөвлөгөө


Та Байр орон сууц худалдаж авахдаа хувийн хэрэгцээндээ эсвэл түрээсийн байр болгох зэргээс үл хамааран сайтар бодож тооцоолж ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөн нэмэгдэх сууцыг сонгох нь чухал. Гэвч хүн бүр зөв сонголт хийхийн тулд юун дээр анхаарал тавихаа төдийлөн сайн мэддэггүй .
1.Байршил, байршил, байршил
Үүнд:
• Авто замын сүлжээ
• -Авто машиний зогсоол
• -Хүүхдийн цэцэрлэг, сургууль
• -Хотын төв рүү нийтийн тээврээр болон машинаар очих хугацаа, түгжрэл
• -Худалдаа үйлчилгээний төвүүд хэр зайтай вэ?
• -Тухайн дүүрэг хорооны аюулгүй байдал
• -Ногоон байгууламж гэх мэт

Эдгээрээс гадна ирээдүйд тухайн орон сууц барилгын хамаарагдаж байгаа орчин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэж авах ёстой.Байр худалдаж авахаасаа өмнө тухайн бүсчлэлийн орон зайн төлөвлөлттэй заавал танилцаж мэдсэн байх, хэрэв үүнийг орхигдуулвал хэдэн жилийн дараа жишээ нь өндөр оффисийн барилгууд баригдаж таны сууцны харууцыг халхлах юмуу эсвэл хөл хөдөлгөөн түгжрэл дуу шуугиан нэмэгдэх зэрэг таагүй зүйлстэй учирч болзошгүй. Эдгээр хүчин зүйлс нь тухайн орон сууцны үнийг бууруулж түүнийг худалдаж түрээслэхэд хэцүү болгоно.

Хотын төвийн байршил нь дандаа сайн гэсэн үг биш гэдгийг санах нь чухал.Худалдаж авах байр орон сууцаа сонгохдоо өөрийн амьдралын хэв маяг хэрэгцээ шаардлага мөн ирээдүйн амьдралын төлөвлөгөөндөө нийцүүлэх ёстой.Хэрвээ та хотын төвд ажилладаг эсвэл худалдаж авсан орон сууцаа түрээслэх гэж байгаа бол хотын төв үнэхээр зөв сонголт байх болно.Чимээгүй нам гүм орчинд дуртай байнга хотын төв рүү явах шардлагагүй бол чухамдаа хотын зах таны хувьд зөв сонголт байх болно.

2.Байрны техник нөхцөл байдал
Худалдан авах гэж байгаа байраа үзэхдээ юун дээр анхаарлаа хандуулах вэ? Худалдах орон сууцыг сайтар анхааралтай үзэх хэрэгтэй. Яарч сандран сэтгэл хөтлөлдөө хотлөгдөж ер болохгүй.Анх харахад гайхшруулж байсан үл хөдлөх хөрөнгө, илүү нягт нямбай үзлэг хийсний дараа тохиромжгүй байх тал бий.Тэгвэл юун дээр онцгой анхаарал хандуулах ёстой вэ?

 Орон сууцны одоогийн нөхцөл байдал- засвар шаардлагатай эсэх. Хэрэв шаардлагатай бол худалдан авах төсөв дээр засварын зардал нэмэгдэнэ
 Орон сууцны талбайн хэмжээ мкв-бодит хэмжээнээсээ илүү том эсвэл жижиг санагдаж болно
 Өрөөнүүдийн талбайн зохион байгуулалт болон хэмжээ-бидний өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээтэй нийцэж байгаа эсэх (жишээ нь, танай ам бүлийн тоо ирэх жилд нэмэгдэх бол, хүүхэд тань тусдаа гарах бол гэх мэт )
 Харууц-нар тусах байдал буюу байгалийн гэрэл хэр орж ирж байна, цонхны байршил, барилгын өөрийнх нь байрлал орцны хаалга ертөнцийн зүгээр 
 Дуу чимээ-хананы цаанаас эсвэл гудамжны дуу чимээ хэр байгааг

3.Үл хөдлөхийн Зах зээлийн бодит Үнэ 

Худалдаж авах гэж байгаа байр орон сууцныхаа бодит үнэлгээг мэдэх хэрэгтэй. Сонирхож байгаа байраа худалдаж авах шийдвэр гаргахаасаа өмнө тухайн хотхон хоролоол дахь ижил төстөй байрнуудын үнэтэй харьцуулж үз.Хэрэв давсан үнэтэй байвал Худалдагч тал нэмэлтээр их засвар хийсэн, тагтны хаалт хийсэн сангийн шугамыг сайжруулж иж бүрэн солисон гэх мэт эсвэл худалдан авагчид хувь лизингээр төлөх хугацаа тохирсон байж болно.Үгүй бол энэ байр зүгээр л илүү үнэлэгдсэн гэсэн үг. 

Мөн хэт хямд үнэтэй бол бас болгоомжлох хэрэгтэй.Хэт хямд үнэ бол голцуу байраа зарж байгаа хүн байрныхаа согогыг нуун дарагдуулсан тохиолдол байдаг.
Хэрэв та байрны үнэнд эргэлзэж байгаа бол мэргэжлийн үнэлгээний байгууллагад хандаж үнэлгээг хийлгэх мөн үл хөдлөхийн мэргэжлийн зуучад хандаж болно..

Жилийн аль улиралд байр худалдаж авбал зүгээр вэ?

Олон хүмүүс жилийн аль улиралд байр худалдаж авбал хамгийн ашигтай үнээр худалдах авах вэ? гэж тунгаадаг.Гэсэн хэдий ч Үл хөдлөх- байр худалдаж авахад, түрээс шиг тодорхой сайн муу үе , улирал гэж байдаггүй. Хүмүүс жилийн дөрвөн улирлын турш байраа зарж худалдаж авч байдаг. Гэсэн хэдий ч танд ерөнхий хэдэн зөвлөмжийг өгч болно
Зуны саруудад шинэ байрууд хамгийн их ашиглалтанд ордог. Тиймээс хавар эрт эсвэл өвөл захиалгын гэрээ байгуулж арай хямдруулсан үнээр шинэ байр худалдаж авах боломжтой .
Намрын дунд сүүл саруудад найр хурим , ёс заншлын дагуу олон хүмүүс шинэ байр худалдан авч ҮХХ-ийн зах зээл дээр идэвхжил ихсэж үнэ нэмэгдэх талтай байдаг. Шинэ жил, Цагаан сар зэрэг томоохон баярын үеэр байр авахад бичиг баримт бүрдүүлэх албан ажлын явц сунжирдаг.Эдгээрийг анхааралдаа авч таньд хамгийн тохиромжтой үеээ зөв тооцоолох хэрэгтэй.

 Мөн Худалдан авагч нь Шинэ байр худалдан авах гэж байна уу эсвэл Хоёрдогч зах зээл буюу Хуучин орон сууц худалдаж авах уу гэдгээс хамаарч тус тусын эрсдэлүүдийг дагуулж байдаг.
Жишээ нь хуучин байр худалдаж авахдаа дараах зүйлсийг урьдчилан нягталвал зохилтой
Үүнд :
• -Тухайн байр банкны болон , БББС-ийн барьцаанд тавигдсан эсэх
• -Байрны эзэн СӨХ-ийн болон цахилгааны төлбөрийн өргүй эсэх
• -Байрны эзний хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой төлбөрийн үлдэгдэль барьцаа байран дээр байгаа эсэх
• -Тухайн хаяган дээр ямар хүмүүс бүртгэлтэй байгаа вэ?
• -Тухайн байр түрээлэгдэж байгаа юу?
• -Тухайн байрыг өмчлөх эрх дээр хуулийн маргаан байгаа эсэх тухайлбал/гэр бүл салалт, өвлөгдөж байгаа эсэх/

Дээрх мэдээллүүдийг та ҮХХ-ийн улсын бүртгэлийн лавлагаа болон СӨХ -ийн тодорхойлолтоор шийдэж болно.ҮХХ-ийн Зах зээл дээр залилан тохиолдох нь ховор боловч эрсдэлтэй алхам хийх шаардлагагүй юм.
Эцэст нь Та худалдан авах гэж байгаа байр орон сууцныхаа үнийг нь буулгаж авмаар байна уу? Хэлэлцээ хий! Зөв ухаалаг хэлцэл дандаа үр дүн авчирдаг. Зах зээл дээрх борлогдсон байрнуудын үнийн судалгааг харахад Худалдагч талын анхны хэлсэн үнээс Худалдан авагчийн төлсөн үнэ дунджаар 10% доогуур байдаг гэжээ.
Иймд үнийг буулгах талаар хэлцэл хийх нь зүйтэй юм. Хэрэв та Үл хөдлөх хөрөнгө ялангуяа өөрийн амьдрах байр орон сууцыг худалдан авахад эсвэл зарахад энэ талаар туршлага багатай өөртөө итгэлтэй бус байгаа бол ҮХХ-ийн зууч агентийн үйлчилгээг аваарай тэд таньд харамгүй зөвлөгөө өгөх болно. 

2019.01.21
О.Батчулуун RE/MAX Infinity Agent
Б.Мөнхтуяа Realtor of RE/MAX Infinity

Comments

Popular posts from this blog

Орон сууцны захиалгын жишиг гэрээ гарлаа

Төрөөс түрээсийн үнийг зохицуулах гэвэл юyнд хүргэдэг вэ? Нью Иорк хотын жишээ