Posts

Showing posts from January, 2019

Төрөөс түрээсийн үнийг зохицуулах гэвэл юyнд хүргэдэг вэ? Нью Иорк хотын жишээ

Америкт Их Хямралын болон Дэлхийн Хоёрдугаар Дайны дараа Нью Иорк хотод орон сууцны эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсний улмаас   байрны түрээсний үнэ маш ихээр өсчээ.Энэхүү түрээсийн  өндөр өсөлтийг тогтоон барьж  түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд улс төрчид түрээсийн үнийг хязгаарласан хууль баталсан байна.Гэвч харамсалтай нь эрх баригчид түрээслэгчид буюу байрны эздийг түрээсийнх нь орлого буурвал үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс мөнгөө  дайжуулаад өөр илүү ашигтай юманд хөрөнгө оруулна гэдгийг тооцоолоогүй байна.Ингээд шинээр барилгууд баригдах нь ховордож хөлслүүлж байгаа байрнууддаа эздүүд нь засвар хийхдээ хойрго болсноор түрээсний байрнууд хүн амьдрахад бэрх навсархай оромжнууд болж хувирчээ. Энэ байдлыг засахын тулд эрх мэдэлтнүүд дахин  арга сэдэж  байрны түрээсийн чанарын  стандарт гэгчийг түрээслэгчдэд тулгажээ.Энэ нь зарим нэгэн түрээслэгчид тус болсон боловч байдлыг шал дордуулсан арга хэмжээ болсон байна.Учир нь   бага...

Орон сууц Худалдан авагчид зориулсан зөвлөгөө

Та Байр орон сууц худалдаж авахдаа хувийн хэрэгцээндээ эсвэл түрээсийн байр болгох зэргээс үл хамааран сайтар бодож тооцоолж ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөн нэмэгдэх сууцыг сонгох нь чухал. Гэвч хүн бүр зөв сонголт хийхийн тулд юун дээр анхаарал тавихаа төдийлөн сайн мэддэггүй . 1.Байршил, байршил, байршил Үүнд: • Авто замын сүлжээ • -Авто машиний зогсоол • -Хүүхдийн цэцэрлэг, сургууль • -Хотын төв рүү нийтийн тээврээр болон машинаар очих хугацаа, түгжрэл • -Худалдаа үйлчилгээний төвүүд хэр зайтай вэ? • -Тухайн дүүрэг хорооны аюулгүй байдал • -Ногоон байгууламж гэх мэт Эдгээрээс гадна ирээдүйд тухайн орон сууц барилгын хамаарагдаж байгаа орчин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэж авах ёстой.Байр худалдаж авахаасаа өмнө тухайн бүсчлэлийн орон зайн төлөвлөлттэй заавал танилцаж мэдсэн байх, хэрэв үүнийг орхигдуулвал хэдэн жилийн дараа жишээ нь өндөр оффисийн барилгууд баригдаж таны сууцны харууцыг халхлах ...