Posts

Image
Септик бохирын систем     Тав тухтай амьдрал хүн бүхний хүсэл. Энэ хүслийг apartment буюу орон сууц хангаж чадна. Гэхдээ өндөр үнэ, хүүтэй гэхчилэн асуудал бидний санааг зовоож байна. Үүнээс өөрөөр шийдэх боломж байна. Энэ бол иргэд хашаа байшин халаалт, бохир, халуун усаа бүрэн шийдсэн амины тохилог орон сууц болгох юм. Заавал төвийн шугам дагуух газарт биш хаана боловсон ариун цэврийн өрөөтэй байх боломж байна.  Өөрөөр хэлбэл та бие даасан бохирын системийг хашаандаа шийдэж болж байна. Бохирын бие даасан шийдэл болох септик систем нь Бохир усыг 3 үе шаттайгаар цэвэрлэн 50 – 60 хувь цэвэрлэгдсэн усыг хөрсөнд шингээдэг. Хоногт 1м 3  – 10м 3  бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Энэ системийг 10 – 12 сая шахам төгрөгөөр сууриулдаг ч хоёр айл дундаа нэг септик системийг суурлиулах боломжтой.       Ажиллах зарчмын тухайд гурван үе шаттай. Эхнийх нь механик цэвэрлэгээ буюу гэрээс гарсан бохир септик танкинд орж хүнд элемент нь лаг бол...
Image
“ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ДОТОРХ СУУЦНЫ ТАЛБАЙ ТООЦОХ АРГАЧЛАЛ” MNS 6058:2009 Сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалтаар нийтийн зориулалттай орон сууцны барилгууд олноор баригдаж, худалдан борлуулах орон сууцны талбайн хэмжээг өөр өөрөөр тогтоож байгаагаас иргэн, аж ахуйн нэгжийн хооронд үл ойлголцох байдал үүсэх болсон. “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” стандартыг боловсруулж, ҮСХ-ны Стандартчилал, хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан байдаг. Хэрэглэх хүрээ: “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058 : 2009-ыг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж, орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тодорхойлоход энэхүү стандартыг хэрэглэж байна. Нэр томъёо: Сууцны зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсэг (зочны, унтлагын, хүүхдийн, ажлын г.м.)-ийн талбай хамаарна. Сууцны бус зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг (гал тогооны, хооллох өрөө...

6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ

Image
6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОРОН СУУЦАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Худалдан авч буй орон сууц нь ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан байх; Нийтийн зориулалттай орон сууц нь 80 м.кв-аас ихгүй талбайтай байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах; Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх; Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх. ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай; Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр болон шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх; Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх; Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн эсвэл санхүүжүүлэх чадвартай байх; Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (идэвхтэй зээлийн сарын төлбөрүүд орно); Бизнес болон цалингийн тогтмол орлоготой байх; Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жи...

Орон сууцны захиалгын жишиг гэрээ гарлаа

ШӨХТГ-аас орон сууц захиалгын жишиг гэрээг боловсруулан гаргажээ. Нийт таван зүйлтэй энэхүү гэрээ нь орон сууц захиалагчдад зориулсан жишиг гэрээ юм. Гэрээг бүрэн эхээр нь баримтлах албагүй ч заалтуудыг нь тусгавал захиалагч хохирохгүй байх сайн талтай аж. Нэг үгээр хэлбэл орон сууцны гэрээ хийхдээ юунд анхаарвал захиалагч хохирохгүй байхыг тусгасан гэрээ аж. хххх ГЭРЭЭНИЙ ЗАГВАР хххх ОРОН СУУЦНЫ БАЙШИН ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ аааа он     сар     өдөр                                   №                                              Улаанбаа...
Image
Oрон сууцны гэрээний талаар 10 зөвлөгөө Х IKON.MN Шинэ орон сууцны гэрээний талаар 10 зөвлөгөө Барилга орон сууц сурталчилгааны төв   хоёр дахь зөвлөгөөгөө Шинэ орон сууцны гэрээний сэдвийн талаар хөндлөө. Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд хийгдэж байгаа орон сууцны гэрээ нь хэт нэг талын эрх ашгийг хөндсөн байдаг нь судалгааны 30 гаруй гэрээнээс харж болно. Мөн энд нэг зүйлийг онцлон хэлэхэд том компани нэр шигээ сайн гэрээтэй байна гэсэн асуудал харьцангуй ойлголт юм билээ. Монгол улсын шүүхийн шийдвэрийн сан  www.shuukh.mn  цахим хуудсанд 2011 оноос хойш иргэний  хэргийн холбогдолтой анхан шатны шүүхээр 61324 шийдвэр гарсан байна. \ 2013 09.05 байдлаар \ Хэрвээ та орон сууцтай холбоотой гарсан гэрээний маргааныг иргэний хэрэг дээр маргааны төрлөөр шүүж үзэж болох юм. 1.    ИРГЭНИЙ ХУУЛЬ  Компаниудын гэрээний  нэр нь янз бүр байдаг. Ж:нь Орон сууц захиалан авах гэрээ; Орон сууц захиалан бариулах гэрээ; Орон...

Хувь лизинг хийх тухай

Сүүлийн үед иргэд хувь лизингээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах нь ихэсч байна. Харин худалдагч болон худалдан авагч талуудын аль аль нь хуулийн дагуу хэрхэн өөрийгөө эрсдлээс хамгаалахаа төдийлөн сайн мэддэггүйн улмаас гэрээний аль нэг таль хохирох явдал цөөнгүй гардаг. Тэгвэл хэрхэн хуулийн дагуу тэдгээр эрсдлүүдээс өөрийгөө хамгаалах талаар нэгэн зөвлөгөөг хүргэе !   Зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах буюу хувь лизинг хийхийг Монгол Улсын “Иргэний хууль”-иар зөвшөөрсөн байдаг . Хэрэв худалдагч, худалдан авагч нар хувь лизинг хийх гэж байгаа бол "Урьдчилсан тэмдэглэл" хийлгэхийг зөвлөж байна  - Урьдчилсан тэмдэглэлийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хийлгүүлэх бөгөөд талуудыг дараах хууль зүйн эрсдэлд орохоос хамгаална: 1. Урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагчийн нэр дээр өмчлөх эрх шилжихгүй худалдагч талд өмчлөх эрх нь хадгалагдана. 2...

Байртай болох гарц "Хувь Лизинг"

Усанд унасан шоргоолж найзыгаа аврахын тулд царцаа гахай, царс мод, хэрээ, байшин, хулгана, муур, үнээ, өвсний хүслийг биелүүлснээр найзыгаа авардаг. Үүнийг өгүүлсний учир нь, утаанаас салгах хүмүүсийн хүслийг Засгийн газар биелүүлэхээр хичээж буй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд 240 мянган янданг цөөлөх хэрэгтэйг судлаач, эрдэмтэд сануулж байгаа. Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ингэхдээ барилгын материалын үйлдвэрлэл, хөрөнгийн эх үүсвэр, ипотекийн зээл гээд ашиглаж болох бүхнийг хүмүүст санал болгосон. Чадалтай хэсэг нь зургаа болон найман хувийн хүүтэй зээлээр 30 хувийн урьдчилгаагаа төлөөд байранд орчихсон атал утаа буурсангүй гэх шүүмжлэл гарсаар байгаа. Орон сууцны эрэлт өсөхтэй зэрэгцэн нийлүүлэлт нэмэгдсэн нь саяхан. Эдийн засгийн хямрал нүүрлээгүй бол царцсан барилгууд сүндэрлэхгүй байсан гэлцэх. Түүнээс гадна ипотекийн зээл гэх “эрхэм” олныг араасаа хуйлруулсаар. Олон шат дамжлага давсны эцэст арайхийж олддог түүнийг...